Говийн-Ирээдүй сургуулийн веб сайтаар зочилж, амьдралынхаа үнэт агшны нэгээхэн хэсгийг зориулж байгаа эрхэм танд баярлалаа.

         Манай хамт олон орчин үеийн чиг хандлага, оюуны болон шинжлэх ухааны ололт амжилтаас суралцсан шинэ цагийн иргэдийн суурь боловсролыг төлөвшүүлэх их үйлсдээ шамдсаар байна.

Өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлага, менежментийг сайжруулж, ажилтан ажиллагсад, багш, сурагчдын ажиллаж, суралцах таатай орнчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлууд хийж гүйцэтгэжээ. Үүний үр дүнд багш нарын ур чадвар, сурагчдын сурлагын үзүүлэлтэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.

                Цаашдаа бид их говийн ирээдүй болсон эрхэм сурагчдынхаа сэтгэл зүйн тогтвортой байдал, ар гэр, амьдрал ахуйн байдал, хичээл сурлагын чанар гэсэн үндсэн гурван ухагдахуунд суурилж, эдгээрээ эрэмблэн үзэж, сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллахад гүнзгий анхааран ажиллана. Сурагчдыг дан ганц сурлагын амжилтаар бус хувь хүний хөгжил, авъяас чадвар, хүсэл сонирхолоор нь хөхүүлэн дэмжиж, төрөл бүрийн секц дугуйлан хичээллүүлж, түүнд хамрагдан суралцах хүүхдүүдийг бодлогоор дэмжинэ.

        Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань айх айдасгүй амгалан тайван, тухтай орчин өсөн торниж, чадварлаг багш нараас чанартай боловсролыг авах боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх нь өндөр ач холбогдолтой билээ. Тиймээс бид багш нараа мэргэжил дээшлүүлэх, чадваржуулах сургалтанд тогтмол хамруулж, дээр дурдсан гурвалсан холбооны зарчим дээр суурилсан хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн цогц шийдлийг эхлэлийг тавиад байна.

       Ерөөс бидний ажлын гол үзүүлэлт, үнэлэлт нь хүүхэд багачуудын сурлага, хүмүүжил төлөвшил, амьдралын чанараар хэмжигдэх нь зайлшгүй. Бидний ажил сайн байж, бид чанартай боловсролыг зохих стандартын дагуу, түүнээс давсан сэтгэл зүрхний нандин холбоосоор түгээн дэлгэрүүлж чадвал манай улсын ирээдүйн хувь заяа тодоос тод гэрэлтэн гийх билээ.

      Цахим хуудсын хувьд, орчин үеийн загвар дизайн, технологийн шийдэлд нийцүүлэн өөрчилж, сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэхийг зорилоо. Эрхэм эцэг эхчүүд, говийн ирээдүй болсон хүүхэд минь манай сайтаар зочилж, сэтгэгдэл хэсэгт санал бодлоо үлдээж, бидний ажилт үнэлэлт дүгнэлт мэргэжн зөвлөгөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Сургуулийн захирал Ороолонгийн ЭРДЭНЭТӨГС